iNet.mn дагах

Д.Бумдарь: Парламент өөрөө санал гарган тарвал нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

-Ард нийтийн санал асуулгын ирцийг хүргэхийн тулд УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийх тухай яригдаж эхэллээ. УИХ ямар тохиолдолд тардаг юм бэ?
-Ард нийтийн санал асуулга /АНСА/ юунд зориулагдаж хийгддэг вэ гэдгийг бид харах ёстой. Гурван тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулна гэж хуульд заасан байдаг.
Түүний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөн. Их хурал тарах засаглалын хэлбэр ямар байх эсэхийг асууна гэж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой гарч байгаа улс төржилт.
АНСА явуулаад, эсвэл явуулж чадахгүй байгаа энэ тохиолдолд УИХ тарах ёстой гэх зохицуулалт холбогдох хуулиудад байхгүй. Тэгэхээр өнөөгийн энэ нөхцөл байдлыг улс төржилт гэж харж болно.
-СЕХ-оос Ард нийтийн санал асуулгад 12 тэрбум шаардлагатай гэсэн боловч, УИХ-дээр 30 тэрбум шаардлагатай гэж яригдаж буй. УИХ-ын дарга үүнийг бууруулах чиглэл өгсөн гэж ч мэдэгдсэн.
Ийнхүү хуурамчаар нэмэгдүүлэн төсөв хүрэхгүй байна гэх нэрийдлээр УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийх нь гэх хардалт ч байна л даа.
-АНСА-ын тухай хуульд Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд ашиглаж байсан зүйлүүдээ ашиглаж болно гэсэн заалттай байдаг. Тэгэхээр бид сонгуульд хэдэн төгрөгийн зардал гаргадаг юм бэ гэдгийг харах боломжтой болж байна.
Мөн сонгууль шиг ач холбогдол өгөх ёстой байх нь гэж ойлгож болно. Төсвийн асуудлын тухайд шууд тэд байсан гэдгийг би хэлэх боломжгүй. Судлагдсаны үндсэн дээр гарсан төсөв тооцоог УИХ-аар оруулсан болов уу.
Тэрхүү төсөв тооцоо хангалттай гэж СЕХ-ноос тооцсон бол нэмэлт зардал нь юутай холбоотой байсан юм бэ гэдгийг тодруулах ёстой.
Магадгүй ард иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулах, агуулгыг нь ойлгуулах сурталчилгааны зардлууд орж ирсэн байх гэх таамаг байна.
-Таныхаар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах нь хэнд ашигтай вэ?
-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэмлэхүй олонхоороо шийдэж байна гэдэг үүднээс сөрөг хүчин гарч ирж байна.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл, санал түүнд давуу эрх үүсгэх байсныг нь болиулсан.
Тэгэхээр буцаад сөргүүлж тавьж байгаа хариу улс төржилт нь засаглалын хэлбэр лүү орж ирж байгаа юм. Засаглалын хэлбэрийг АНСА-аар асуух боломжгүй. Зорилго нь тодорхой.
Олонх дангаараа үүнийг шийдэж чадаж байгаа юм уу, үгүй юу, хэрэв эд нар үүнийг хийчих юм бол засаглалын хэлбэрээр попролт явуулъя л гэж байгаа хэрэг. Ерөөсөө нэг л зүйлийг харах хэрэгтэй. 
Эрх баригчид, сөрөг хүчин, улс төрийн намууд, аливаа албан тушаалтнууд өөр өөрийн зүгээс тайлбар тавиад, асуудал дэвшүүлээд байгаа учир нь тэнд эрх ашиг байгаатай л холбоотой.
Тэд Монгол Улсын ирээдүйд, нийгэмд сайнаар тусах зүйл нь юу байв гэдгийг тооцоолж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Засаглалын хэлбэрийг өөрчилснөөр тэрхүү систем нь гацахгүй явна гэдгийг тэр хүмүүс баталж чадах уу.
Тийм загварчлал гаргаж ирсэн юм уу. Гэх мэт нарийн зүйл рүү ороод ирэхээр юу ч байхгүй. Энэ мэт улс төржилтөөс иргэд л хохирно.
 Улс төр гэдэг өөрөө эрх мэдлийн салбар. Эрх мэдэл гэдэг өөрт нь байр суурь, албан тушаал, бусад дагалдах ашигт байдлыг үүсгэдэг.
Энэ бол зүй тогтол нь. Тиймдээ ч үүнийгээ алдахгүй байх сонирхол улс төрчдөд үргэлж байх болно.
-Хэрэв энэ УИХ хугацаанаасаа өмнө тарчихвал парламентад муу жишиг тогтох эрсдэлтэй юм биш үү. Энэ нь ямар үр дагавартай шийдвэр вэ?
-УИХ тарахыг санаачлах хоёр субъект бий. Тэр нь Ерөнхийлөгч болон парламентын гишүүд өөрсдөө. Үнэхээр гишүүдийн 2/3 нь бид хугацаанаасаа өмнө таръя гэсэн шийдвэр гаргасан юм уу. Тийм байхгүй л байгаа шүү дээ.
Ерөнхийлөгч парламентыг тараахыг хүсэж байна гэдэг зүйл Энхболдын үед байсан болохоос биш өнөөдөр албан ёсоор “Та нар чадамжгүй байна. Тарах хэрэгтэй” гэсэн саналыг парламентын даргад өгчхөөгүй байна.
Тиймээс үүнийг попролт гэж харах ёстой. Хуулиараа дээрх хоёр субъект санаачилсан тохиолдолд хэлэлцээд тарж болно. Энэ нь эрх зүйн хувьд боломжтой.
-Таван гишүүн гарын үсэг зурахад л УИХ-ыг тараах албан бичиг бэлэн болох нь гэх мэдээлэл ч байна. Магадгүй энэ нь бусад гишүүдийг.гарын үсэг зуруулахын төлөөх шахалт байх л даа. Энэ тухайд?
-Гишүүдийн 2/3-ынх нь гарын үсэг бүрдээд энэ асуудал орж ирлээ ч чуулганы хуралдаан дээр дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй. Дотроо хэр эв нэгдэлтэй байж чадах вэ гэдэг асуудал ч үүн дээр хөндөгдөнө.
Манай улс төрийн намын хөгжил, төрийн бодлогын асуудал урвуу байгаагийн баталгаа нь нам доторх фракцтай холбоотой байдаг шүү дээ.
-Зарим гишүүдийн зүгээс энэ удаад парламентын засаглалын дархлаа хөндөгдөж мэдэх учраас УИХ тарахыг дэмжихгүй гэсэн байна. Яригдаад буй энэ асуудлууд парламентын засаглалын дархлаанд нөлөөлөх үү?
-2020 оны сонгууль болоход сайндаа л хагас жилийн зай байна. Сонгууль дөхөж байгаа нь үнэн. Одоогийн АНСА магадгүй өнөөгийн парламентын дүгнэлт болохуйц үр дүнг гаргана гэж болгоомжилж бас болно.
Гэхдээ энэ хоёр тэс ондоо зүйлс. Нэг нь Их хурлын сонгууль, нөгөөх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ард нийтийн санал асуулгаар энэ өөрчлөлтийг хийх нь зөв үү, буруу юу гэдгийг л харах хэрэгтэй.
УИХ өөрөө чадамжтай, чадамжгүй байна гэдэг чинь өөр асуудал. Үүнийг эхлээд бид ялгаж харах хэрэгтэй.
Парламент үлдсэн хугацаагаа үргэлжлүүлсэн нь дээр гэж миний хувьд харж байгаа. Нэгмөсөн л ээлжит сонгуулиа хийх хэрэгтэй. Ээлжит бус сонгууль хийхээр дахиад зардал нэмэгдэнэ.
Төвхнөх гэсээр хавар болно. Хаврын синдромыг хөдөлгөнө. Энэ нь өөрөө тун аюултай.
Парламентын засаглал доголдож байна, энэ хэцүү юм байна гэдгээр массыг угаах боломж бүрдэнэ. Тархи угаалтад өртдөг буурангуй нийгэмд институц руугаа хамаагүй орох нь аюултай.
-Эрх баригчид УИХ тарах мэтээр ярьж байгаа ч үнэн хэрэг дээрээ ээлжит сонгуулийн хугацааг нааш нь татах сонирхолтой байгаа ч гэх юм. Энэ нь хэр зөв юм бэ?
-Гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгаад дараагийн сонгууль зарлагдана, ээлжит сонгууль тэдэнд болно гэсэн хуулийн заалттай шүү дээ. Тэгвэл тэр хуулиа яах юм.
Парламентаа дахиад өөрчлөх юм уу. Хуульд юу гэж заасан байгаа юм, түүнийгээ л хараач гэж хэлмээр байгаа юм. Монгол Улс тэр чигтээ улстөрчдийн нийгэм болчхоод байна.
Энэ асуудлаа эргэж харж, цэгцлээч, эрэмбэ дарааг нь хараач ээ гэж хүсмээр байгаа юм. Ээлжит сонгуулийг арваннэгдүгээр сард нааш нь татна, тэр үеэр АНСА нь болно гэж үзэх юм бол бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байна гээд тангараг өргөчихсөн гишүүд чинь яах юм.
Наанадаж сэтгэл ханамжтай байж чадах юм уу. Ямартаа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тойрсон энэ улс төржилт үе шаттайгаар маш их хийгдэх байх гэж бодож байна.
-Гэхдээ УИХ-ын дарга нь өөрөө УИХ-ыг тараах, парламентын засаглалынхаа дархлааг сулруулах зүйлийг яриад байж болох юм уу. Ер нь энэ УИХ-ын үед парламентын засаглал уначихаж байгаа юм биш үү?
-МАН өөреө парламентын сонгуульд орохдоо ямар зорилго тавьсан юм, мөрийн хөтөлбөр нь биелсэн үү гэх зэргээр бодит байдлыг харах юм бол санаанд орсон зүйлээ яриад байж болохгүй л дээ. 
Энэ нам зорьсон зорилгынхоо тодорхой хувийг биелүүлэхийн төлөө зорих ёстой. Янз бүрийн шахалт, үгэнд орохгүй гишүүддээ сануулга өгөх тактик байхыг үгүйсгэхгүй.
Түүнээс бүхэн бүтэн 65 гишүүн нэг намаас гарч ирнэ гэдэг амаргүй. Угтаа энэ нөхцөл байдал нь тэдэнд ашигтай шүүдээ. Үүнийг ахалж байгаа хүн нь ийм юм ярьж байгааг харахад дээрх зорилгоор л болов уу.
Спикер бол хурлын үйл ажиллагааг журмынх нь дагуу явуулах, зохион байгуулах, ямар асуудлуудыг ярилцахыг шийддэг энгийнээр хэлэхэд хамгийн том менежер.
Зорилгод мэддэг, асуудлаа ойлгодог, туршлагатай тийм л хүнийг гишүүд сонгож байгаа. Тиймдээ ч парламентын дарга өөрөө тийм зүйл ярьж байгаа нь миний бодлоор сануулга байх.
Хэрвээ УИХ эхлээд “Таръя” гэх санал оруулж ирээд тарахаар болбол нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно гэж ойлгох хэрэгтэй.
Бид өнөөдөр эдийн засгийн хувьд ямар потенциалтай билээ. Мөн бид олон улсад ямар байр суурьтай, Монгол өөрөө хэн юм бэ гэдгээ бодох хэрэгтэй.
Энэ утгаараа бид аль болох тогтвортой, эвтэй байхыг эрхэмлэх нь чухал. Улс төрөөс болж бид хямармааргүй байна шүү дээ.скачать dle 12.0

Коронавирусын халдварын сэжигтэй 10 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Өчигдөр, 19:53

Ухань хотод хөл хорио тогтоов

Өчигдөр, 15:45

Жолооч нар "Гэрэгэ" цахим киоскоор даатгалаа төлөх боломжтой боллоо

Өчигдөр, 15:44

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

Өчигдөр, 14:24

ДУНДАЖ ТЭТГЭВЭР 409 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

Өчигдөр, 09:47

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ:ААВ МААНЬ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН

Өчигдөр, 09:45

Британийн парламент “Brexit”-ийн хуулийн төслийг баталжээ

Өчигдөр, 09:42

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаругатай уулзлаа

Өчигдөр, 09:41

Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт оролцлоо

Өчигдөр, 09:40

Коронавирусээр халдварласан гурван хүн нас баржээ

22/01/2020, 09:31

ГХЯ, МҮХАҮТ экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

22/01/2020, 09:29

Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ

22/01/2020, 09:27

“СӨХ-г татан буулгавал оршин суугчид хамгийн ихээр хохирно”

21/01/2020, 14:38

БНХАУ нийлэг уут болон хуванцрын хэрэглээнд хориг тавьж байна

21/01/2020, 14:35

Нийслэлийн өнгөрсөн үеийн өнгө төрх

21/01/2020, 14:33

Хятадын коронавирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост илэрчээ

20/01/2020, 17:13

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

20/01/2020, 17:12

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

20/01/2020, 14:57

Сүгияама Тэрүзо: Сайн зураг авахыг хүсвэл тархи, зүрхээ зэрэг ажиллуул

20/01/2020, 14:55

Харри, Меган нар язгууртны хэргэмээсээ татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхөөр болжээ

20/01/2020, 10:15

НӨАТ-ын сугалаанаас ЗУРГААН АЗТАН тус бүр 10 сая төгрөг хожлоо

20/01/2020, 10:13

Шинэ клип: Rapper MB - Зүрхэнд чинь

20/01/2020, 10:07

Монголын боксчид Станбулын ОУТ-ээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

20/01/2020, 10:02

Хятадад шинэ коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгджээ

20/01/2020, 10:01

Ерѳнхий сайдын ажлын бүрэлдэхүүн Өмнѳдэлгэр суманд ажиллав

20/01/2020, 10:00

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг өнөөдөр шийднэ

20/01/2020, 09:59

Оюутнуудын тоо өмнөх оныхоос буурчээ

17/01/2020, 14:35

М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилжээ

17/01/2020, 14:34

ОХУ-ын Засгийн газар огцорлоо

16/01/2020, 14:59

Ч.Ганбатын бүтээл 2019 оны дэлхийн спортын "Шилдэг 3 зураг"-ийн нэгээр шалгарлаа

16/01/2020, 09:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25